Говьсүмбэр аймгийн 2022 оны ОНЦЛОХ ХҮН

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад С.Энх-Эрдэнэ “Аймгийн 2022 оны онцлох хүн”-ээр тодорлоо. Тэрбээр 2003 онд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлснээс хойш 20 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд Эрэн хайх, аврах бүлгийн дарга, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангид салааны захирагч, Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн ангийн захирагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад 2020 оноос эхлэн Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар томилогдон ажиллаж байгаа юм.

 

 

Аймгийн хэмжээнд зохион байгуулсан төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын үр дүнд 2022 онд гал түймрийн тоо хохирол 25,8 хувиар буурсан.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газраас санаачлан айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор  хэрэгжүүлсэн “Аюулгүй жишиг хороолол” төслийг амжилттай хэрэгжүүлсэн.  

Аймаг, орон нутагт шинээр баригдах барилга байгууламжийн ажлын зураг, ажлын байрны галын аюулгүй байдлын  дүгнэлт, гал түймэрт өртсөн тухай эрх зүйн баримт бичиг акт, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирсэн нийт өргөдлийг хүлээн авч, тухай бүрт шийдвэрлэн ажилладаг юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top