Месси домогт "ӨНДӨГ"-ийг давж чадлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Аргентины хөлбөмбөгч, шигшээ багийн ахлагч, алдарт Лионель Мессигийн дэлхийн цомтой зураг цахим ертөнцөд хандалт, лайкаар домогт өндгийг даван гарлаа.

Яагаад өндөг, ямар өндөг гэж гайхаж байгаа хүмүүст тайлбар хийе.

2019 оны эхээр Их Британийн пиарчин Крис Годфри инстаграмд аккаунт үүсгэн, жирийн нэг өндөгний зураг оруулж, “Лайк дараарай хүмүүс ээ. Бүгдээрээ нийлээд Кайли Женнерийн 18 сая лайктай зургийн рекордыг эвдье” гэж уриалсан юм.


10 хоногийн дараа өндөг 18.4 сая лайк авч, рекорд амжилт тогтоожээ.  Женнерийн амжилт эвдэгдлээ. Дахиад хэд хоноход өндгийг 41 сая хүн лайк даржээ. Энэ нь инстаграм төдийгүй олон нийтийн сүлжээний түүхэн амжилт байлаа.

2019 оны хоёрдугаар сард өндөг 52 сая лайк хүрээд зогссон. Гэхдээ Месси, Роналду хоёрын шатар тоглож байгаа алдарт зургаас илүү хэвээр үлдсэн.
 


Энэ жилүүдэд ямар ч алдартай од яаж ч шуугиантай зураг авхуулсан Өндгийг давж чадахгүй байлаа.

Гэтэл Лионель Месси дэлхийн аварга боллоо.  Зодог тайлахын өмнөх сүүлийн ДАШТ гэгдэж байсан ч тэр чадсан.
 


Мэдээж Лео Дэлхийн Цомтой зургаа оруулсан. Ингээд л шүтэн бишрэгчид төдийгүй спортоос огт хол хүмүүс ч лайк дарсаар одоо 59 сая лайк авчээ. "Домогт өндөг" хоёрдугаар байрт уналаа.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2025 оны 03 сарын 13

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

2  |  0
Би(66.181.161.26) 2025 оны 03 сарын 13

Сохор дүлий гар байна даа

1  |  1
Ххёл(66.181.161.48) 2025 оны 03 сарын 13

Ямар ажилаа яриад байгаам болдоо

2  |  0
Уншигч(103.212.119.143) 2025 оны 03 сарын 13

Баярлаж ч чадахгүй баясаж ч чадахгүй хүн бусад хүмүүст ч тийм байдлаар хандаж баяр баясал өгч чаддаггүй юм шүү,

2  |  0
Т(66.181.160.68) 2025 оны 03 сарын 13

одоо наад хөлбөмбөг гх тэнэг хогоо хаяяаа ажилаа хииеааа үхэрнүүдэээ

2  |  4
Ah (202.126.89.82) 2025 оны 03 сарын 13

Teneg gar ve

2  |  0
Close menu