Катар-2022: Францад 14 настай хүү амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

Өчигдөр шөнө болсон дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээ тоглолтод Францын баг Мароккогийн шигшээг буулган авч, финалд шалгарсан билээ.

Тоглолтын дараа Францад хоёр багийн балиашгуудын дунд мөргөлдөөн гарсан. Францад мароккочууд маш олноор оршин суудаг.

Францын Монпелье хотод нутгийн марокко иргэд, француудын хооронд том хэмжээний зодоон гарсан. Францын фэнүүдийн сууж явсан машинд мароккочууд ойртон ирж, туг далбааг нь уран хаясан. Жолооч хурд нэмэн зугтах үедээ 14 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jjj(66.181.161.32) 2022 оны 12 сарын 16

бүтэхгүйээ энэ эргүү мояаачууд спорт шү дэ хожил хожигдол ээлжилж л бдг

0  |  0
mohoj bui aguu gvren(64.119.23.124) 2022 оны 12 сарын 15

fransd 1.5 say morakka arab, 2.8 say aljir arabuud bii l dee. deer arabiin 23 oroniih nemegdej iren ch dee.

0  |  0
Top