FIFA LEGENDS CUP тэмцээнд Н.Цэдэнбал тоглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

Монголын Үндэсний шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал 22 дахь удаагийн Катар улсад зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрээнд явагдах FIFA “LEGENDS CUP” тэмцээнд оролцоно.

Түүний хувьд Катар-2022 ДАШТ-ий урьдчилсан шатны анхны гоолыг 2019 оны 06-р сарын 06-нд Бруней улсын эсрэг тоглолтод чөлөөт цохилтоос гоол оруулсан түүхтэй юм.

ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино 2019 онд Монгол улсад айлчлах үеэр Н.Цэдэнбалд ДАШТ-ийг үзэх эрхийг өгч байсан бол мөн энэхүү 2 өдрийн турш явагдах FIFA “LEGENDS CUP” тэмцээнд оролцох болсон юм.

Тус тэмцээнд нийт алдартнууд 8 багт хуваагдан 2 хэсэгт өрсөлдөж аварга багаа тодруулах бол Н.Цэдэнбал А хэсгийн “East Tigers” багаас Tim Cahill, Cha Du Ri, Mikeal Silverstre зэрэг 12 алдартнуудтай нэг багаас тоглохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top