РОНАЛДО: Неймар дараагийн ДАШТ-д тоглоно гэдэгт итгэлтэй байна

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн аугаа тоглогчдын нэг, Дэлхийн хошой аварга (1994,2002) мөн мөнгөн медальт (1998), дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг" (Ballo d'Or) шагналыг хоёронтоо (1997,2002) хүртэж явсан Бразилын Роналдо Неймар шигшээ багаасаа зодог тайлахгүй гэдэгт бат итгэлтэй байна гэжээ.
 


"Неймарт Бразилын хожигдол тун хүнд  туссан, сэтгэлээр ч их унасан. Ийм үед аргагүй л дээ. Миний бодлоор тэрээр улам хүчтэй болж, Бразилын шигшээдээ дахин тоглоно. Неймар залуу байна. Дараагийн ДАШТ-д тоглох бүрэн боломжтой. Бразилын төлөө бүхнээ зориулж буйд нь түүгээр бахархаж байна. Ней эхний тоглолтод маш сайн тоглосон.

Харамсалтай нь, гэмтэл авсан ч маш их эрсдэл гарган дахин талбайд гарсан. Түүнийг эргээд хурдан хэвийн байдалдаа орж, улам хүчтэйгээр шигшээ багтаа тоглох нь бидэнд маш чухал зүйл юм" хэмээн домогт довтлогч өгүүлсэн байна.
 


Неймар 1992 оны хоёрдугаар сарын  таванд төрсөн бөгөөд 2026 онд АНУ-Мексик-Канадад болох ДАШТ-ий үед 34 настай байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top