Волейболын Дээд лигийн аваргууд өнөөдөр тодорно

2022 оны 12 сарын 09

Монголын волейболын Үндэсний Дээд лигийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Дээд лигийн эрэгтэйчүүдийн ангилалд "БАЯНХОНГОР" баг тэргүүлж, "Хасу Мегастарс" баг үзүүрлэсэн.

Өнөөдөр 17:00 цагаас эмэгтэй багийн аваргууд тодрох юм. Аваргын төлөө "ХӨВСГӨЛ-ЭРЧИМ", "УЛААНБААТАР" багуудын цувралын 5 дахь тоглолт Спортын төв ордонд явагдана.
 


Хүрэл медалийн төлөө "ТЭНҮҮН-ОГОО", "ЭНАГУРЭ ТЕРРАМЕД" багууд 13:00 цагаас өрсөлдөх юм.
 


Харин эрэгтэйчүүдэд хүрэл медалийн төлөө "МИНЖИТ БУЛГАН", "ӨМНӨГОВЬ-ШАНХ ТРАНС" багууд 15:00 цагаас тоглоно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top