Х.Нямбаатар: Шаардлагатай гэвэл Тавантолгойн санхүүгийн тайланг ил болгоё

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дөнгөж сая (2022.12.08) жагсагчидтай уулзлаа. 

Энэ үеэр тэрбээр "Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Бид 21 аймгаас 3,3 мөрдөгчийг татаж, төвлөрүүлж байна. Есөн дүүргээс хүмүүсээ татаж байна. Саяхан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мөрдөх баг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явлаа. Төв дээр бас тусад нь мөрдөн шалгах баг ажиллаж байна. Шаардлагатай гэж үзвэл, "Эрдэнэс Тавантолгой", жижиг "Тавантолгой"-н санхүүгийн тайланг Соёлын төв өргөөн дотор дэлгэе. 

Үүн дээр нэмээд хил, гаалиар гарсан тээврийн хэрэгслийн бүртгэл, жагсаалтыг ил болгоё. 

Мөрдөн шалгах ажиллагаа хийж, баримт нотолгоог дээр үндэслэж байж хэн нэгнийг буруутгах ёстой. Шууд өөрийнхөө дургүй хүмүүсийнхээ нэрийг зоогоод, энэ бүгд нүүрсний хулгайч гэж болохгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.203) 2022 оны 12 сарын 08

Сайд маскаа аваа ч . Нэг л худлаа ярьсан хүн байхын

0  |  0
Зочин(192.82.77.203) 2022 оны 12 сарын 08

Энэ Нямбаатар сайд өөрөө нэг л биш ээ. (Нүдний харц, яриа хөөрөө)

0  |  0
Иргэн(103.229.121.62) 2022 оны 12 сарын 08

Шаардлагатай гэвэл гэсэн нэг сайхан үг байх юмаа. Дандаа шаардлагатай юм л ярьж байгааш дээ.

0  |  0
Zochin(202.126.89.178) 2022 оны 12 сарын 08

Gol gogtsoo n jijig tavantolgoi shu de saidaa

0  |  0
Асуулт(172.91.183.102) 2022 оны 12 сарын 08

Яахаараа шаардлагагүй гэж. Төрийн эзэмшлийн олон нийтийн компанийн санхүүгийн тайлан яахаараа нууц байх ёстойг үнэхээр ойлгохгүй байна. Эсвэл нууц байлгах нь хэн нэгэнд ашигтай байна уу

0  |  0
Top