ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТ I "Эрдэнэс Тавантолгой" ХК 108,123 тонн нүүрс гаргажээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан хамгийн өндөр түүхэн дээд үзүүлэлт болж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top