Хүрз нүүрстэй холбогдоогүй Б.Асралт ЗУРГААН жил гаалийг удирдаж байна

Т.Давааням | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарын албаныхан нүүрсний хулгайн асуудлаар тайлбар өгсөн.

Энэ мэдээллийг дамжуулж байсан сэтгүүлчид гаалийн байгууллага нүүрсний хулгайг хаацайлж байгаа хэмээн хардсан юм. Ингэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хүний нэр зааж, энэ буруутай гэж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлж байв. 

Харин нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт дараах тайлбарыг өгсөн. 

Тэрбээр "Анх 2013 онд нүүрсний хэргийг гаалийн байгууллага шалгаж, өнөөдрийн яригдаад байгаа 379 мянган тонн нүүрс гэдэг тоог хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тухайн яригдаж байгаа 2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй. Дараагийн удаа өмнөх УИХ-ын үед ажиллаж байсан З.Энхболд 380 мянган тонн нүүрс алдагдсан байна гэдэг мэдээллийг олон нийтэд зарласан. Тэр үед ажлын хэсэг шалгаж, гаалийн байгууллагаас дэд ажлын хэсэг гараад 379 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг 2018 онд хуулийн байгууллагад өгч байсан. Үүний дараа 2022 онд ажлын хэсэг гараад, 10 машин нүүрс гарсан байж болзошгүй байна гэдэг мэдээллийг хуулийн байгууллагад өгсөн.

Миний хувьд хүрз нүүрстэй холбогдоогүй.  Б.Асралт энэний ард байх ёстой гээд зарим нэг хэвлэлээр мэдээллээд байгаа. Хэрэв шаардлагатай гэж үзэх юм бол миний бие хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байгаа" хэмээсэн нь олон нийтийн анхаарлын төв дэх гол сэдвийн нэг болоод байна. 


Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү юм. Тэрбээр нэг хүрз нүүрстэй холбоогүй байж болох ч гаалиар гарч байгаа хэдэн мянган тонн хулгайн нүүрсийг мэдээгүй өнгөрсөн гэдэг нь асуудал. Гаалийн ерөнхий газрын даргаар хамгийн удаан, тогтвортой ажиллаж байгаа хүн бол Б.Асралт.

Тэрбээр 2016 онд, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед уг албан тушаалд томилогдож байв. Тухайн үед Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн ажиллаж байсан бол дараа нь Ч.Хүрэлбаатар одоо Б.Жавхлан гээд гурван сайдын нүүр үзэж байгаа агентлагийн дарга билээ.

Б.АСРАЛТЫН НАМТАР
 

  • 2003-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газарт мэргэжилтэн,
  • 2004-2005 онд мөн яамны Ёслолын газарт аттеше,
  • 2005-2008 онд Лондон дахь Элчин сайдын яаманд аттеше, консул,
  • 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Консулын газарт 3 дугаар нарийн бичгийн дарга,
  • 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2010-2014 онд МАН-ын Бага хурлын гишүүн,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоонд дэд ерөнхийлөгч,
  • 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пөөх(150.129.141.194) 2022 оны 12 сарын 08

Энэ нөхөр чинь хулгайчдад бүрэн эрх чөлөө олгож нүдээ аниад, хувь хүртдэг их гарын гэмт хэрэгтэн бололтой.

0  |  0
Hv(202.126.90.75) 2022 оны 12 сарын 08

Gazar daahgui bayjsan um genlee

0  |  0
suliin shigshee(202.21.109.69) 2022 оны 12 сарын 08

muu pizda odor chini ireh ni ene dee bygd eeljtei muu lalar

1  |  0
Зочин(122.201.31.65) 2022 оны 12 сарын 09

Х.Нямбаатараа нэг л зүйлийг ойлго. Б.Асралт нүүрстэй холбоогүй байж болно. Гэхдээ Монголоос зөвхөн гааль гэдэг байгууллагаар дамжиж нүүрс гарна. Хулгайн нүүрс гарсан л бол гааль хариуцана. Б.Асралт ажлаа хийж мэдэхгүй байна. 3.500.000 хувь заяагаар барьцаа хийж Б.Асралтыг чи өмөөрч болохгүй. Б.Асралт огцроно. Мөн ял авах ёстой. Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт бол УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү юм. Тэрбээр нэг хүрз нүүрстэй холбоогүй байж болох ч гаалиар гарч байгаа хэдэн мянган тонн хулгайн нүүрсийг мэдээгүй өнгөрсөн гэдэг нь сонирхол татаж байна. Энэ бол ард түмний хардалт.

6  |  0
Зангараг(43.242.243.87) 2022 оны 12 сарын 08

Асралт гэдэг энэ хүнийг Гаалийн газрын даргаар ажилласан сүүлийн 6 жилд нүүрсний хулгай бусад баялгийн дээрэм гаарсан юм байна.

3  |  0
Равдан(66.181.160.64) 2022 оны 12 сарын 08

Сүь Батболдын офшорт байгаа мөнгийг ЕМарт дэлгүүрээр угааж байгаа маш нарийн зохион байгуулалттай бүлэг шүү ЕМарт дэлгүүрийн барааг гаалиар яаж оруулж байгаа сайн шалгах хэрэгтэй\n\n\n

3  |  0
чёёёёа(153.229.171.171) 2022 оны 12 сарын 08

Ямар ч боловсролгүй татаасны бачканар улс удирдаж тоглоод байгаа юм дха

2  |  0
Үнэн(192.82.72.110) 2022 оны 12 сарын 08

Сү Батбод өөрийн дүү Асралтыг Гаалийн Газкрын дарга болгож, нүүрсээ татваргүй гаргаж байсан шүү дээ. Сүг шалгах ёстой. Асралтад ял оноох ёстой.

3  |  0
г(202.55.191.194) 2022 оны 12 сарын 08

энэ чинь аавынх нь намтар бишүү\n

1  |  0
Top