ШУУД ҮЗЭХ: Хүндийг өргөлтийн ДАШТ эхэллээ

2022 оны 12 сарын 08

Колумбын Богота хотод энэ сарын 5-16-ны өдрүүдэд хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 

Энэ удаагийн ДАШТ нь эрэгтэйчүүдийн 87, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн юм.
 


Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хятадын Чунцинд зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч гуравдугаар сард Хятад улс цар тахлын улмаас тэмцээнийг явуулж чадахгүй болсноо зарласан. Ингээд 2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Боготаг сонгож байгаагаа мэдэгдсэн билээ.

Энэ удаагийн ДАШТ 2024 оны Парисын олимпын эрхийн урьдчилсан тэмцээнүүдийн нэг юм.

ДАШТ-д ОХУ, Беларусын багийг Украины дайны улмаас оруулаагүй бол өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосыг мөн оролцох эрхийг нь хассан юм. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 24-нд Пакистан, Малайзын шигшээ баг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Гавьяат тамирчин М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж байна.

Манай тамирчдын өрсөлдөөн өнөөдрөөс эхэлж, Э.Энхтамир (55 кг) тэмцээний салхийг хагаллаа. Энэ жингийн амжилтыг дараах хүснэгтээс харна уу. 

Эмэгтэй, 55 кг  

Маргааш (2022.12.09) 59 кг-ын жинд Б.Хонгорзул өрсөлдөнө. Манай тамирчин D группт өрсөлдөх ба энэ группт хамгийн олон буюу 190 орчим тамирчин бүртгүүлжээ.

Харин Г.Ануужин (64 кг) орон нутгийн цагаар 2022.12.10-ны 19:00 цагаас буюу Монголын цагаар 2022.12.11-ний өглөө 08:00 цагаас,

ОУХМ О.Дархижав (76 кг) арванхоёрдугаар сарын 14-ний шөнө буюу 24:00 цагаас (Монголын цагаар), 

М.Анхцэцэг гавьяатын хувьд арванхоёрдугаар сарын 15-ны 08:00 цагаас (Монголын цагаар) тус тус Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. 

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн ба өмнө нь тэрбээр 2017, 2019 онд хүрэл медальтай ирсэн нь Монголын туйванчдын тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогддог билээ.

Тэмцээний шууд дамжуулалтыг ЭНД дарж үзэх боломжтой. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.140) 2022 оны 12 сарын 09

Ямар. Телевизээр. Гарах. Юм. Бээ

0  |  0
Зочин(66.181.161.56) 2022 оны 12 сарын 08

Монголын хүчтэн охиддоо амжилт хүсэё Баргиин эрээс ч илүү бяр чадалтай юм даа монгол охид

0  |  0
Top