ШУУРХАЙ: "Нүүрсний хулгай"-н асуудлаар АЖЛЫН ХЭСЭГ гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэж, энэ асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарлахыг шаардан Төв талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.

"Монгол Улсаас 2013-2019 оны нүүрсний хэмжээг тулгахад 385 мянган тонны зөрүү гарсан. Уг хэргийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн 10 жилд экспортолсон нүүрсний хэмжээ болон БНХАУ сүүлийн 10 жилд импортолсон нүүрсний хэмжээг жил жилээр нь тулгах шаардлага байгаа" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлоод, дараах мэдээллийг өглөө. 

ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:

-2017 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст "Эрдэнэс Тавантолгой"-н нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Энэ бол "Эрдэнэс Тавантолгой" болон жижиг "Тавантолгой" компаниудын хооронд нүүрсний зөрүүтэй байдал үүссэн тухай асуудал юм. 2013-2019 онд нүүрсний хэмжээг тулгахад 385 мянган тонны зөрүү гарсан гэсэн үг. Энэ хэмжээний нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас жижиг "Тавантолгой" компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэдэг дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан байдаг. Энэ талаар 2017, 2018 онд УИХ-ын гишүүд, зарим сайд нар олон нийтэд мэдээлж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хариу тодорхой гараагүй байна. 

Энэ асуудалд "Тавантолгой" компанийн эзэмшигч, УИХ-ын нэр бүхий гишүүн компани эзэмшигчийнхээ хувиар шалгагдаж байгаа. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга шалгагдаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өнөөдөр ирүүлсэн. 

Түүнчлэн Засгийн газрын гомдлоор тодорхой нэр бүхий хүмүүс шалгагдаж байгаа. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн 385,000 тонн нүүрсний хулгай, зөрүүний асуудлыг хөндаж тавьсан болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор одоогоор 15 орчим албан тушаалтан Авлигатай тэмцэх газар (АТГ)-т шалгагдаж байна. Үүнд Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл багтсан. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага шийдвэрлэнэ. 

Ард түмэн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж, талбай дээр жагсаж байна. Гэхдээ үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюул байдаг. Аливаа асуудлыг яриа, хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх ёстой. Засгийн газрын зүгээс нээлттэй хандана. Тиймээс миний биеэр ахлуулж, Засгийн газраас Ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийнхэн жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье. 


Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эдгээр шалгагдаж буй хүмүүсийн нэрийг шууд тодотгож хэлэх боломжгүйг дурьдаад, "Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар бүгдээрээ хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ хүмүүсээс мэдээлэл аваарай. Бидний өгч буй мэдээлэл нь хуулийн хүрээнийх. Бид гэмт хэрэг шалгадаг хүмүүс биш" гэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Нүүрсний хулгай"-н гэмт хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа албан тушаалтнуудын нэрсээс зарлалаа. 


Хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн албан тушаалтнууд
 

1. "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг

2. "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Д.Ариунболд

3." Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагын багт ажиллаж байсан Б.Отгонжаргал, Х.Нурлат

4. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал

5. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагын багийн гишүүд

6. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр

7. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр

8. Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай болон

9. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
ЗОЧИН(66.181.160.71) 2022 оны 12 сарын 05

ЖДҮЧИН Амарбаясгалан мэргэшсэн хулгай Хүрэлбаатар Та хоёр их хөөрч байнаа. Нэрийг нь хэлэхгүй гэдэг чинь нотой шүү. Муу эр дайнд хөөрнө тэгж байж өөрсдөө орооцолдоод уначихваа.

0  |  0
зочин(103.229.121.16) 2022 оны 12 сарын 05

Үнсье ч гэх шиг

0  |  0
зочин(202.21.124.3) 2022 оны 12 сарын 05

энэ ждүчин долир амьсгаа өөрөө хүүрсний хулгайч бж ажлын хэсэг ахлаад нэмэргүй ээ

0  |  0
ард(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЛАА Л ГЭЭД БАЙДАГ. ГАРГАСАН АЖЛЫН ХЭСЭГ ЧИНЬ ИЛРҮҮЛЭХ БИШ НУУН ДАРАГДУУЛАХ ЧИГЛЭЛ АВВЧИХААД БАЙГААЮМ БИШ ҮҮ? ҮНСЬЕ Ч ГЭХ ШИГ. БӨГСИЙГ НЬ АРАЙ БИШ БИЗ ДЭЭ

1  |  0
БАЯРЛАЛЛАА ТАНЬДАА (103.9.90.130) 2022 оны 12 сарын 05

САЙД ТАНЬДАА БАЯРЛАЛАА. САЙН ШАЛГААД ӨГӨӨРЭЙ. ГОЛ НЬ АРГА ХЭМЖЭЭ САЙН АВААРАЙ. САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ ҮНСЬЕ

0  |  1
Top