БАЯНХОНГОР аймгийн баг Шигшээ наймд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Монголын Үндэсний Бөхийн Холбоо СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны дөрөв дэх өдрийн барилдаанд Өмнөговь, Баянхонгор аймгууд учраа тааран өрсөлдлөө.

Баянхонгор аймгийн баг 19:6-аар илт давуу ялалт байгуулж, шигшээ наймд шалгарч, шагналын 5.000.000 төгрөгөө гардсан юм. Тус багт улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү /1/, улсын начин Д.Цэрэнтогтох /4/, улсын начин Э.Батмагнай /5/, аймгийн арслан Б.Бат-Орших /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, сэлгээгээр орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /2/ даваа авсан бол Өмнөговь аймгийн багаас улсын заан Ц.Одбаяр /0/, улсын начин Ш.Дарханбат /0/, улсын начин Б.Мижидсүрэн /0/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /1/, аймгийн арслан М.Буяндэлгэр /3/, аймгийн заан Б.Баянсүх /2/ даваа авцгаалаа.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн баг Завхан аймгийн багтай барилдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өм(192.82.88.238) 2022 оны 12 сарын 05

устай гүзээнүүд.хөлдуу цувдайнууд далд ороморууд.мөнгөөр цол авч байсан нь илт. ялангуяа одбаяр

0  |  0
Дд(202.126.89.249) 2022 оны 12 сарын 05

Малнууд

1  |  0
Top