Катар-2022: Неймар бэлтгэлдээ орлоо

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.

Бразилын шигшээгийн хэвлэлийн бага хурал, бэлтгэл дээр очлоо. Хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Тите, багийн ахлагч Тиагу Сильва нар оролцсон. Мэдээж сэтгүүлчдийн гол сонирхсон асуулт бол Неймарын маргаашийн тоглолтод оролцох эсэх.

Тите дасгалжуулагч: Неймар өнөөдөр багийн бэлтгэлд бүтэн оролцоно. Бэлтгэлийн байдлаас маргаашийн тоглолтод оролцох эсэхийг шийднэ. Хэрэв бэлтгэл дээр бүх зүйл хэвийн байвал маргааш тоглолтод оролцоно гэв.

-Неймар гараанд гарах уу, эсвэл сэлгээнээс тоглолтыг эхлэх үү? гэсэн асуултад:

-Неймарын эрүүл мэнд, формоос шалтгаална. Би бол түүнийг гараанд гаргахаар тооцоолж байна. Мэдээж багийн эмч, физик эмчилгээний дүгнэлтийг харна. Би шилдэг бүрэлдэхүүнээ тоглолтын эхнээс тоглуулахыг хүсдэг хэмээн хариуллаа.

Дараа нь Катар дахь Бразилын шигшээ багийн бэлтгэлийн бааз- Аль Араби спорт клубын Grand Hamad цэнгэлдэхэд Бразилын шигшээгийн бэлтгэлийг сонирхлоо.

Неймар багийн бүх гишүүдийн хамт бэлтгэлд оролцов. Тэр ч бүү хэл хоёр тал болон тоглоход гоол оруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top