Катар-2022: Уучлаарай Жо, хөлбөмбөг яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

Өчигдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны хоёр тоглолт явагдаж, Нидерландын шигшээ АНУ-ыг ялж, дараагийн шатанд шалгарсан билээ.

Тоглолтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шигшээ багаа дэмжиж жиргэсэн.

Түүний видео бичлэгт Америкийн шигшээ багийн ахлагч Тайлер Адамс цэнгэлдэхээс бөмбөг өшиглөн, бөмбөг нь Цагаан ордны дэргэд буухад Ерөнхийлөгч Жо Байден барьж байгаа нь харагдана. Байден “Үүнийг соккер гэдэг юм. Урагшаа, Америк. Залуус аа, та нар чадна” гэж хэмээн хэлж байна.

Харин тоглолтын дараа Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте хариуг нь барьж, “Уучлаарай Жо, хөлбөмбөг яллаа” гэж жиргэсэн байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хмм(202.126.90.40) 2022 оны 12 сарын 05

Soccer, football gej l xelsen bn xvnii vg oilgoxgvi xetsvv yum be

0  |  0
Уншигч(66.181.161.2) 2022 оны 12 сарын 04

Голландууд ганцаараа хөл бөмбөг тоглодог, бусад нь гар бөмбөг тоглодог гэсэн үг үү, ёстой үгүй шүү. Том тэнэгтэнэ биз.

0  |  0
Zochin(202.55.188.97) 2022 оны 12 сарын 04

Imperalist Jo Fashist Stoltonberg nar sonotugei

0  |  2
Top