Чөлөөт бөх: ОХУ-ын шинэ дасгалжуулагч Гацаловын тухай 10 баримт

2022 оны 11 сарын 30

ОХУ-ын гавьяат тамирчин Хажимурат Гацалов ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш анхныхаа цугларалтыг хийж байна.

39 настай залуу дасгалжуулагчийн замналаас онцлох 10 баримтыг хүргэж байна.

1. Бөхийн анхны алхмаа төрөлх Чикола тосгондоо хийсэн. Дараа нь нутгийнхаа алдарт бөх Арсен Фадзаевын Владикавказ хотод үүсгэн байгуулсан “Аланы” клубт шилжжээ.

2. Нийт 84, 96, 120 кг гэсэн гурван жинд барилдаж байсан. Хамгийн том амжилтаа 96 кг-ын жинд гаргаж, 2004 оны Афины олимп, дөрвөн ДАШТ, гурван Европын АШТ, Дэлхийн Цомд түрүүлсэн. 2013 оны ДАШТ-д 120 кг-д түрүүлжээ.

3. ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон медаль хүртсэн рекорд амжилтын эзэн. Нийт УАШТ-ий 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальтай.

4. 2015 оны Европын наадмын нээлтийн ёслолд ОХУ-ын багийн тугчаар ажилласан.

5. 2004 оны олимпын наадмын хагас шигшээд АНУ-ын Даниель Кормьег ялсан. Кормье дараа нь холимог тулааны  UFC холбооны аварга болсон. Хажимурат Америкт очихдоо түүнтэй хамт бэлтгэл хийж байсан төдийгүй холимог тулааны тэмцээд ороход нь бэлтгэл хангагч нь байжээ. Гацалов мөн АНУ-ын олимпын аварга Кайл Снайдертай найз. Кайлыг ялж байв. Өнгөрсөн жил Снайдер Орост ирэхдээ Гацаловт Америкийн Rudis брэндийн борцовк бэлэглэж байв.

6. Түүний хамгийн эвгүй өрсөлдөгч нь Сажид Сажидов байв. Түүнд Гацалов хоёр УАШТ, Ярыгиний тэмцээний финалд ялагдаж байжээ. 2002 онд Красноярскт болсон финалын барилдааны дараа зочид буудалд Сажид халууран, бие нь муудахад Хажимурат ирж туслан, эм өгч, түргэн тусламж дуудаж байжээ.
 


7. Хажимурат  хэдэн жил Ираны лигт барилдсан. Тэрээр энэ лигийн хамгийн үнэтэй бөхчүүдийн нэг, нутгийн иргэдийн шүтээн нь байлаа.

8. Хажимурат Армений иргэншил авч барилдаж байгаад зодог тайлах төлөвлөгөөтэй байсан ч дараа нь Казахстаны бөхийн холбооны урилгаар Казахстанд дасгалжуулагч болсон юм.

9. Хойд Осетийн хоккейн холбооны тэргүүн. Багаасаа хоккей тоглодог байсан, өөрөө цохиур модоо урладаг байсан гэдэг. Нэг хүү нь хоккейчин болсон.

10. Хажимурат Гацалов ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тав дахь ахлах дасгалжуулагч.

Түүнээс өмнө энэ албан тушаалд Арсен Фадзаев (1993-1995), Дмитрий Миндиашвили (1997-2000), Жамболат Тедеев (2001-2011, 2016-2022), Магомед Гусейнов (2012-2015) нар ажиллаж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(59.153.112.229) 2022 оны 12 сарын 02

Оросууд Парисын Олимп , цаашлаад хэдэн ч дэлхийн аваргад ороцохгүй байх магадлалтай байхад тэдний тухай бичээд хэрэг байна уу. ййййййййййййпутины дараа ордог болохоор нь энэ хэд нь халагдаад, зодог тайлаад, дайнд алуулаад байхгүй байх байлгүй

0  |  0
Top