БТСУХ-ны хамт олонд шагналын хур буулаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн дарга Н.Оюунбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнийг Алтангадас одонгоор тус тус шагнажээ. 

Шагналыг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар гардуулав.

Н.Оюунбат нь Биеийн тамир, спортын салбарт 17 жил ажилласан бол С.Мөнх-Эрдэнэ 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнууд юм.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан шагнал хүртсэн дээрх эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэх үеэрээ "Өнгөрсөн хугацаанд салбартаа манлайлагч нь байж, биеийн тамир, спортын салбарт оруулсан өндөр гавьяаг үнэлж байгаа"-г онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top