Катар-2022: Бельгийн ОДОД хоорондоо хагаралдав

2022 оны 11 сарын 29

Бельгийн шигшээ баг өчигдөр шуурхай хуралдаан зарлан, сүүлийн үеийн хямралт асуудлуудаа хэлэлцсэн байна.

L'Equipe-д бичсэнээр сүүлийн үед багийн дотоод уур амьсгал маш хүнд болсон бөгөөд зарим тоглогчид хоорондоо үг дуугарахаа больжээ. Де Брюйне Тибо Куртуатай (энэ хоёр эртний өс хонзонтой), Эден Азар Леандро Троссардтой харьцдаггүй гэнэ. Мөн довтлогч Ромелу Лукаку, Миши Батшуайи хоёр таарамж муутай. Өчигдөр Де Брюйне, Азар, Ян Вертонген нарын хооронд том маргаан, хэрүүл болсныг Лукаку зогсоосон байна.

Эхний хоёр тойргийн дараа Бельгийн шигшээ 3 оноотой байгаа. Сүүлийн тойрогт Хорваттай учраа таарсан. Энэ тулаанд ялж байж л Улаан чөтгөрүүд хасагдах шатанд шалгарах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ззз(202.21.108.59) 2022 оны 12 сарын 02

Манайхан их муу амтай.дандаа эх ороноо доош хийж байга.Манай монгол шиг эрх дураараа амьдардаг орон хаа ч байхгүй.Хүний нутаг хүний л нутаг шүү дээ.

2  |  0
Зочин(64.119.18.227) 2022 оны 12 сарын 01

Монголууд биш дээ

0  |  0
Top