Катар-2022: Н хэсгээс хэн нь шалгарах вэ?

2022 оны 12 сарын 02

Катар-2022 дэлхийн аваргын тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж байна. Шийдвэрлэх гуравдугаар тойргийн тоглолтууд зэрэг явагдах бөгөөд 1/8 финалд өрсөлдөх багууд тодорно.

Хэрэв хоёр болон гурван баг оноо тэнцвэл:

1. Гоолын зөрүү.

2. Гоолын тоо.

3. Баг хоорондын тоглолтын дүн (оноо, бөмбөгний зөрүү, гоолын тоо).

4. Фэйр-плей буюу улаан, шар хуудас.

Энэ хэсгээс Португалын баг 6 оноотой, эхний байрт явж байгаа. Роналдугийн баг Уругвайг юм хийлгэлгүй ялж, хасагдах шатанд шалгарсан. БНСУ, Уругвайн шигшээ тэднийг гүйцэх боломжгүй болсон ч Португал хэсгийн нэгдүгээр байрт орсон гэсэн үг биш. Ганагийн баг 3 оноотой, үлдсэн хоёр баг тус бүр нэг оноотой. Жишээ нь, сүүлийн тойрогт Португал Өмнөд Солонгост 0:1 ялагдаж, Гана Уругвайг хоёр гоолын зөрүүтэй ялахад Гана нэгээр гарах юм. Ер нь бол Португал ялагдахгүй байхад л нэгдүгээр байр ороод ирнэ. Гана Уругвайг ялахад  1/8 финалд гарна. Ялагдвал шалгарахгүй гэртээ харина. Гана тэнцсэн тохиолдолд Өмнөд Солонгос Португалыг хоёр бөмбөгний зөрүүтэй ялахгүй байхад тэд цаашаа шалгарах юм. Харин солонгосчууд тун хэцүү байдалд орсон. Тэд ямар ч байсан Португалыг ялах ёстой, дээр нь Гана Уругвайд ялагдаасай гэж хүсэхээс өөр арга байхгүй. Энэ хоёр нөхцөл биелсэн ч бөмбөгний зөрүү тоолох юм.

3-р тойрог

12-р сарын 2

23:00. БНСУ — Португал.

23:00. Гана — Уругвай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.115) 2022 оны 12 сарын 02

Кимчинууд найдваргуй болжээ хеерхий, японтой их барьцдаг улс даа, япон нь хэсгээсээ гарчихсан байдаг

0  |  0
Top