Катар-2022: G хэсгээс хэн нь шалгарах вэ?

2022 оны 12 сарын 02

Катар-2022 дэлхийн аваргын тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болно. Шийдвэрлэх гуравдугаар тойргийн тоглолтууд зэрэг явагдах бөгөөд 1/8 финалд өрсөлдөх багууд тодорно.

Хэрэв хоёр болон гурван баг оноо тэнцвэл:

1. Гоолын зөрүү.

2. Гоолын тоо.

3. Баг хоорондын тоглолтын дүн (оноо, бөмбөгний зөрүү, гоолын тоо).

4. Фэйр-плей буюу улаан, шар хуудас.

G хэсэг

Зургаан оноотой Бразил плей-оффт шалгарсан. Сүүлийн тойрогт тэд нэг оноотой Камерунтай тоглоно. Ялагдахгүй байхад л нэгээр шалгарна. Тиймээс гэмтэлтэй Неймарыг заавал гаргах гэж яарах хэрэггүй. Хоёроор шалгарахын төлөө гурван баг өрсөлдөнө. Хамгийн хүнд байдалд байгаа нь Камерун. Тэд Бразилыг заавал ялах шаардлагатай. Тэгэхээр үлдсэн хоёр нь илүү боломжтой. Нэг оноотой Серби 3 оноотой Швейцартай заавал ялахын төлөө тулалдана. Харин Швейцар ялагдахгүй байхад хангалттай. Гэхдээ Камерун Бразилыг ялахгүй байх тохиолдолд шүү дээ.

Гуравдугаар тойргийн хуваарь

12 дугаар сарын 2

03:00. Серби — Швейцар.

03:00. Камерун — Бразил.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top