“Бидний бахархал” төсөл хэрэгжиж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд “Бидний бахархал” төсөл хэрэгжүүлж байна.

Төсөл нь тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орон болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг хүүхэд, залууст ойлгуулж, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд төр, нийгэм, цэргийн ахмад зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаачид тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх оронч байхын утга учрыг таниулсан лекц уншиж байна.

Мөн өвөг дээдсийн баатарлаг үйлс, эх орноо хайрлан хамгаалах, үндэсний эв нэгдлийг хангахад чиглэсэн төр, засгийн бодлого, төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын үндэсний аюулгүй байдлыг хангах, даян дэлхийн энхийн төлөөх үйл ажиллагааг сурталчлан таниулах сургалт, сурталчилгаа, соёл, урлаг, спортын цогц арга хэмжээ зохиож байна.

“Бидний бахархал” төслийг нийслэл, орон нутагт 2022-2023 онд хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top