Т.Лхагвасүмбэрэл агсны аавд байгаль орчны ГАВЬЯАТ ажилтан цол хүртээв

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс орон, ард иргэдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үйлсэд хичээл зүтгэл, гарамгай амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан хичээл зүтгэл, цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(192.82.77.193) 2022 оны 11 сарын 26

Хүүхдээ алуулчихаад баярлаад байдөг аав

1  |  0
Ju(98.204.176.20) 2022 оны 11 сарын 26

Zov estoi nudee Olson shagnal bna.hurelsuh nudtei bna

0  |  1
Рбоыл(150.129.142.64) 2022 оны 11 сарын 26

Гавъят цолыг нөхөж олгодоггүй гэсэн

1  |  0
ерөнхийлөгч Хүрэлсүх(64.119.24.212) 2022 оны 11 сарын 26

ХҮҮД НЬ НЭХЭН ОЛГОСОН БОЛ ЗҮГЭЭР БАЙЛААДАА. ААВ НЬ АВАХАД БАС ЗҮГЭЭРЭЭ 2-УУЛХАНД НЬ ӨГСӨН Ч ИХДЭХГҮЙ

0  |  1
Bagsh(103.229.121.179) 2022 оны 11 сарын 26

Ervvl enhiig hvsii enh ornihoo baigal amitang hamgaaldag saihan setgelt ger bvl shvv

0  |  1
Намхай(103.229.121.131) 2022 оны 11 сарын 26

Манай цагдаа, мөрдөн байцаах албаны зохион байгуулалттай хэргийг илрүүлэх чадвар хэзээ сайжрах вэ? Зориг, Төмөр-очир , Лхагвасүмбэрэл нарын амийг бүрэлгэсэн хэрэг нь зохион байгуулалтай, захиалгат аллага учир манайхан илрүүлэхийг хүсэх чадваргүй байна уу? Эсвэл тийм дорой, ажлтан, техник хэрэгсэлэлтэйд хэргийн шалгалтанд байна уу? хэргийн учрыг тайлах хүсэлтэй цагдаа, төр засаг алга уу?

3  |  0
Зочин(192.82.76.111) 2022 оны 11 сарын 26

Хуугийнхээ амийг нэхэх хэрэгтэй дээ, наад шагнал чинь яахав

3  |  1
Шит(73.37.56.46) 2022 оны 11 сарын 26

Хүүхдийг нь алж хаячихаад аавд нь шагнал өгдөг муу МАНАНГИЙН хулгайчууд. Ямар хямдхан амь бэ.

4  |  1
Зочин(124.158.69.231) 2022 оны 11 сарын 26

Сайхан хуу нь тэнгэрээс аавыгаа хараад огшиж байгаа тер маань зев хунээ шагналаа

2  |  2
Top