Э.Энхсоёл, Б.Бямбацэцэг нар тангараг өргөлөө

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Биеийн тамир, спортын улсын хорооны хоёр ажилтан өнөөдөр тангараг өргөлөө.

Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн Салбарын гадаад харилцааны зохицуулалт, ёслол, протокол хариуцсан мэргэжилтэн Эрхэмбаатарын Энхсоёл, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Паралимпийн спортын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтэн Басандайн Бямбацэцэг нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөсөн юм.

 

 

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн хүмүүст салбарын нэрийн өмнөөс амжилт хүсч, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажиллахыг хүсье. Төрийн албандаа их зүйлийг бүтээж, шударга ажиллаарай” хэмээн захьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top