“Чингис хаан” одонгийн эзнийг лхагва гарагт зарлана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог.

Энэ жил арваннэгдүгээр сарын 24 буюу пүрэв гарагт тохиож байгаа тул бүх нийтээрээ амрах юм.

Энэ өдөр тухайн жилийн онцлох иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Өнгөрсөн 2005 оноос хойш тогтоод буй уг одонгийн эзнээр Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайханыг шагнана гэсэн мэдээлэл байсан ч Ерөнхийлөгчийн тамгын газраас үгүйсгэсэн юм. Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонгоор шагнах хүний нэрийг энэ лхагва гарагт /2022.11.23/ зарлах аж.

2005 оноос хойш тогтоод буй уг одонгийн эздийг ЭНД дарж танилцаарай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.114.240) 2022 оны 11 сарын 21

Жанцанноров л биш шүү

0  |  0
ном(112.72.15.198) 2022 оны 11 сарын 21

хайрыг хүснэ онц сонирхолтой ном мир ном багшийн дээдийн интерном 4р дэлгүүрийн метромаллын альфа номд худалдаалагдаж бн маш хямд чанартай ном

0  |  0
самар(202.21.113.82) 2022 оны 11 сарын 21

Жанцанноров гуайд ганц дутуу шагнал гэвэл Чингисийн одон бусдаар бол бүгдээрээ цуглуулганд нь бий, Мөнх тэнгэрийн хүчин доор аль эрт шагналаа хүртсэн хүн Шарав агсны хэмжээнд 1 ч болтугай симфони бичээсэй

0  |  0
Top