Катарын фэнүүдийг хуурамч хэмээн сэжиглэв

2022 оны 11 сарын 21


ДАШТ эхлэхээс өмнө зохион байгуулагчдыг хуурамч хөгжөөн дэмжигчид гаргалаа гэж сэжиглэж байсан билээ.

Хэдэн өдрийн өмнө Дохад болсон Англи, Франц, Бразил, Аргентин, Испанийн балиашгуудын жагсаалыг үзсэн хүмүүс Өмнөд Азийн дүрвэгчдэд мөнгө төлж, жагсаасан юм биш үү гэж ярилцаж байсан юм.
 

Английн шигшээ багийн гадаа цугларсан фэнүүд нь “Саутгейт – манай супер дасгалжуулагч! Стерлинг – манай супер од! Пикфорд – манай супер хаалгач гэж орилж байлаа.


Францын шигшээ багийг фэнүүд нь ингэж хүлээн авсан.
 


Оливье Жиру гэнэтийн энэхүү явдалд ихэд гайхаж, “Энэтхэгчүүд Францын шигшээг ийм их дэмждэг гэж мэдээгүй юм байна” гэж хэлсэн байна.
 


Харин зохион байгуулагчид хуурамч балиашгууд байгаа гэдгийг эрс эсэргүүцэж, “Катар орон дэлхийн бусад улсуудтай адил олон янзын балиашгуудтай. Яагаад манай фэнүүд Европ, Өмнөд Америкийнхтай ижил байх ёстой гэж. Сэтгүүлчдийн бузар гүтгэлэг” гэж мэдэгдсэн. Катарын хүн амын 90 хувь нь гаднын цагаачид. Хоёр сая цагаачийн ихэнх нь Энэтхэг, Бангладеш, Балба, Пакистан, Филиппин гаралтай иргэд юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top