АТГ: Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

"Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж буй талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор өчигдөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Прокурорын зөвшөөрлийг үндэслээд 33 объектод нэгжлэг хийсэн. Улмаар дөрвөн хүнийг саатуулаад байна.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал одоогоор гадаад улсад байгаа. Гэсэн ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулах ёстой. Хэн нэгнийг хүлээх асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтуудыг цуглуулж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрөл авч байж мэдээлэл өгдөг" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top