ОЛОН ӨНГӨ: Амжиж хайрла

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Анзаараад байхад амьдралдаа амжиж хайрлахын ухааныг л ухаж ойлгох хэрэгтэй мэт. Бидний амьдрал дурсамжиндаа оршиж үлдэх нь хорвоогийн жам. Төрж, үхэхийн төөргийг өөрчилж чадахгүй нь үнэн.

Тиймээс л амьд ахуй насандаа амжиж хайрыг түгээе.

Төрсөн, тэлсэн хэн боловч нэгнээ гомдоохгүйн төлөө хичээе. Болж л өгвөл бусдыгаа баярлуулъя.

Орчин цагт хэн нэгний зовлонгийн шалгтгаан болохгүй, өрөөл бусдад яршиг төвөг удахгүй байх хандлагыг хамгийн эрхэмд үздэг болсон.

Хэн нэгний төлөө амьдарч байгаа юм шиг ялархах, бурууг бусдаас хайх шиг булайтай зүйл үгүй. Ер нь ч тэгээд “Чи миний өмнөөс амьдраагүй, би чиний өмнөөс амьдраагүй. Өөр, өөрийнхөө ачааг үүрээд амьдрах хэрэгтэй” гэх хандлагыг л хаана, хаанаа баримталмаар байна.

Хэрвээ хэн нэгэнтэй харьцах, амьдралд нь “орох”-ыг хүсвэл дэмжиж, хайрлаж, сайхан дурсамжийг бүтээгээрэй. Эсрэгээрээ хэн нэгнийг гомдоож, яршиг төвөг удаж, уурлуулж, гомдоож бүү амьдраарай.

Амьдрал богинохон гэдгийг санаж, амжиж нэгнээ хайрлаарай. Хайрлахдаа бүү хариу нэхээрэй. Бусдад туслахдаа битгий ялархаарай. Залбирч мөргөхдөө амьд бүхний төлөө, өрөөлийн өмнөөс сүслээрэй.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(59.153.114.239) 2022 оны 11 сарын 16

Зөв, санал нэг байна.

0  |  0
Top