Месси тав дахь ДАШТ-дээ оролцоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 12

Аргентины Хөлбөмбөгийн холбоо Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулжээ.

Шигшээ багт “Пари Сэн-Жермен” багийн довтлогч Лионель Месси орсон байна. Катар-2022 ДАШТ түүний хувьд тав дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тэрбээр 2006, 2010, 2014 болон 2018 оны ДАШТ-нд Аргентины шигшээ багт тоглож, 2014 онд багийн хамт мөнгөн медаль авч байв.

Үүнээс өмнө домогт хөлбөмбөгч Катарын ДАШТ түүний сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх болно гэж мэдэгдэж байсан юм. Аргентины шигшээ багт нийт 26 шилдэг хөлбөмбөгч оржээ.

Катар-2022 энэ сарын 20-оос арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top