Финалд шалгарсан боксчдын тоогоор Казахстан тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Иорданы Амман хотод болж байгаа Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өчигдөр эрэгтэй хагас шигшээ тоглолтууд явагдаж, алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо.

Эрэгтэй финалд шалгарсан боксчдын тоогоор Казахстан тэргүүлж байна. Азийн аварга цолын төлөө Казахстаны 9, Узбекистаны 7, Иорданы 4 тамирчин өрсөлдөхөөр шалгараад байна. Мөн Тайланд 2, Энэтхэг, Япон, Филиппин, Монголоос тус бүр нэг боксчин алтан медалийн төлөө тулалдана. Манай улсаас 60 кг-д Б.Буяндалай тивийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top