ӨНӨӨДӨР: ЖДҮҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.20)


09:00 цагт МУИС-ийн номын санд Геологийн салбарын 83 жилийн ойд зориулсан “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно.

09:00 цагт “Туушин” зочид буудалд "Цаг уурын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт семинар болно.

09:00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “20-р зууны хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй үеийн төрийн удирдлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89175789

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдээлэлд тайлбар өгнө.

11:00 цагт Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд Ардчилсан намаас мэдээлэл хийнэ

12:00 цагт Сүхбаатарын талбайд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт болно. Утас: 88109356

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top