Өнөөдөр 42 сая ам.доллар банкуудад нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Өнөөдөр /2022.10.11/ гадаад валютын дуудлага худалдаагаар Төв банк 3366.56 төгрөгийн ханшаар 42 сая ам.долларыг банкуудад нийлүүлжээ. Үүний өмнө буюу энэ сарын 6-ны өдөр 40 сая ам.долларыг 3353.18 төгрөгийн ханшаар нийлүүлсэн юм.

Есдүгээр сарын байдлаар гадаад валютын улсын албан нөөц 2 тэрбум 794 сая 600 мянган ам.доллароор хэмжигдэж байна гэж Төв банкнаас мэдээлсэн. Өмнөх наймдугаар сард валютын нөөц 2 тэрбум 695 сая 600 мянга болж, долдугаар сарынхаас 6.36 хувиар буураад байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top