12 настай хүүхдийн гар утсыг 39 настай этгээд хулгайлжээ

2022 оны 10 сарын 04

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдрийн 15 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хотхоны орчим халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн урирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 12 настай эмэгтэй “Н”-ийн гар утсыг 39 настай эрэгтэй “Д”-нь хулгайлан авч зугтсан байжээ. Гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top