ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр морь, нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

2022.10.04 / МЯГМАР ГАРАГ БИЛГИЙН ТООЛЛЫН 9

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.55-18.27
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top