ДОРНЫН ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Аргын тооллын 10 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 8

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 06.54-18.29
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Шороо

 

Суулга одтой, шарагчин үхэр өдөр. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top