Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ

2022 оны 09 сарын 29

Өвөр монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ өнөөдөр /2022.09.29/  “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор цахим хэлбэрээр нээлтээ хийлээ.

Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд Хятадын уран бүтээлчдийн цахим үзэсгэлэн гаргах, цахим урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, кино үзүүлбэрийг зохион байгуулах бөгөөд видео дууны уралдаан, Монгол, Хятадын анагаах ухааны үнэт зүйлсийг сурталчлах зэрэг соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдах юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Соёл, урлагийн их сургуулийн Соёл, урлаг судлалын хүрээлэн болон “Их засаг” олон улсын их сургууль хамтран Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд  Хятадын ном уншлагын танхимыг нээлээ.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн оролцож, уламжлал болгон хамтран зохион байгуулж буй энэхүү соёл, урлагийн олон талт хамтын ажиллагаа олон утга, агуулгаар баяжин, цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top