МҮБХ-ны "ҮНДЭСНИЙ АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН"-ы хуваарь

2022 оны 09 сарын 29

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаан эхлэхэд бэлэн боллоо.

“Алтан цом”–ын барилдаанд 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон Тува улсын 1 баг, нийт 32 баг эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдах бөгөөд шалгарсан 8 багууд тойргоор барилдаж аваргаа тодруулна. Цуврал барилдааныг тэгш тоотой 10, 12, 02, 04, 06-р сарын эхний хагасын Даваагаас Пүрэв гарагуудад зохион байгуулна.

БАЙ ШАГНАЛ

Нийт шагналын сан 650.000.000 төгрөг байна.

- Түрүүлсэн баг 200.000.000 төгрөг, шилжин явах “Алтан цом”

- Хоёрдугаар байрт шалгарсан баг 50.000.000 төгрөг

- Түрүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөх “Шилдэг бөх”-ийн “Алтан цом” гардана.

- Багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг авна.

- Барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно.

Тува улсын багийн бүрэлдэхүүн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 29

Ямар ч ойлгомжгуй холион бантан, бехийн лиг энэ тэр гээд байсан нь энэ юм байх даа

0  |  0
Top