Сирид булчин задрах тахлын тохиолдол 426 боллоо

2022 оны 09 сарын 29

Сирид есдүгээр сарын 10-нд булчин задрах тахлын тохиолдол бүртгэгдсэн билээ.

Өнөө өглөөний /2022.09.29/ байдлаар тус улсад нийт 426 хүн булчин задрах тахлаар өвчилжээ. Тэдний 33 нь нас барсан байна.

Сирийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр булчин задрах тахал өвчний хамгийн олон тохиолдол Алеппо мужид бүртгэгджээ. Тус мужид 260 хүн булчин задрах тахлаар өвчилсөн байна.

Мөн Ракка муж, Курдын газар нутагт булчин задрах тахлын өвчлөл бүртгэгдэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top