Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд зүтгүүр вагон осолджээ

2022 оны 09 сарын 28

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд буюу Зүүнбаян өртөөнөөс 75 км зайнд Ханги-Мандлын замын чиглэлд зорчиж явсан ачаа ачсан "Mongolian Trans Logistic" компанийн вагон замаас гарсан осол өнгөрсөн шөнө гарчээ. Тус цуваанд 17 вагон байсан бөгөөд гурван вагон нь унажээ.

Одоогоор ослын шалтгаан, хохирол тодорхойгүй байгаа бөгөөд ослын газар руу холбогдох газрын ажлын хэсэг явсан байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг энэ оны гуравдугаар сарын 05-ны өдөр эхлүүлж байсан. Тодруулбал тухайн өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, Замын-Үүд боомтод хүргэж байв.

Улмаар 2019 оноос эхэлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд,

Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж албаныхан үзэж буй юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mashinstuud sogtuu (202.55.191.130) 2022 оны 09 сарын 28

zam bol zvgeer mashinistuud sogtuu baisan geed bnaa.

1  |  0
Цэрэг(202.21.109.8) 2022 оны 09 сарын 28

Яахав дээ, цэргүүд барьсан юм чинь

0  |  1
Цэрэг(202.21.109.8) 2022 оны 09 сарын 28

Цэргүүдээр бариулсан нь

0  |  1
зочин(103.57.94.214) 2022 оны 09 сарын 28

ажилд гарахад шалгаж гаргадаггүй тэнэг малнууд вэ хайран хөрөнгө манай монголчууд хачин хариуцлагагүй юмаа

0  |  0
zochin(103.229.120.27) 2022 оны 09 сарын 28

Ажилд гарахаас нь өмнө ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулалгүй, улсын өчнөөн үнэтэй эд хөрөнгийг даатгаад гаргадаг юмуу, хаана хаанаа маш хариуцлагаггүй байна!!!

1  |  0
Top