Мамиашвили: Орос бөхчүүд удахгүй тэмцээнд оролцож эхэлнэ

2022 оны 09 сарын 28

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили орос бөхчүүдийн олон улсын тэмцээнд оролцох цаг ирж байгаа талаар мэдэгдлээ.

Мамиашвили Metaratings-д ярилцлага өгөхдөө “Ойрын үед орос, беларусь тамирчид Бөхийн нэгдсэн ертөнцдөө эргэн ирж, Олимпын наадмын сонгон шалгаруулах тэмцээндээ орж эхэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Би Сербид Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чуулганд оролцоод ирлээ. Чуулганаар манай тамирчдын асуудлыг нухацтай хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн уур амьсгал тун нааштай, сайхан байлаа” гэж онцолсон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(66.181.190.32) 2022 оны 09 сарын 29

Орос дайнаа зогсоосон уу?

0  |  0
Тамирчин (202.126.89.112) 2022 оны 09 сарын 28

Okay

0  |  1
Top