NBC: Оросууд Гүрж, Казахстан, Монголын хилээр нэвтэрч байна

2022 оны 09 сарын 29

Оросууд Гүрж, Казахстан, Монголын хилийг нэвтэрсээр байгаа нь  сансрын хиймэл дагуулаас авсан зурагт харагдсаар байгаа талаар   “NBCNews.com” мэдээлжээ.

Колорадо мужид төвтэй “Maxar Technology” компанийн олж авсан бичлэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дайчлах зарлигаас дайжиж буй ачааны болон хувийн машинууд Оросоос гарч, хөрш зэргэлдээ мужууд руу нэвтэрч байгааг харуулсан байна. Оросын хилчид дүрвэгчдийг зогсоох гэж оролдохгүй байгаа бололтой. Гүржийн нийслэл Тбилисид очоод буй  Дмитрий Курилиюнок Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид дайчилгааны талаар мэдээд гэртээ байгаа бүхнээ хаяж, машиндаа үсэрч суугаад хөдөлсөн” хэмээжээ.

Курилиюнокын хэлснээр тэрбээр эхнэр Ирина болон  бага охины хамт Оросын өмнөд нутгийг Краснодараас Хойд Кавказын Минеральные Воды руу аялж, Гүрж рүү нэвтэрсэн олон оросуудын нэг болжээ. Тэд хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхийн тулд нутгийн жолооч хөлсөлсөн гэж Курилиюнок хэлэв. Тэрбээр  "Бид энэ дайныг бүрэн эсэргүүцэж байна. Бусдын адил бидний хувьд энэ нь аймшигтай юм. Юуны төлөө үхнэ эсвэл бусдыг ална гэж бид ойлгохгүй байна. Тиймээс бид зугтахаар шийдсэн” гэв. Тэд энэ аяллыг хийсэн цорын ганц оросууд биш. Хоёрдугаар сарын 24-нд Путиний зэвсэгт хүчин Украинд цөмрөн орсноос хойш 40 мянга орчим орос Тблисид хоргодсон тухай Ройтерс агентлаг статистик мэдээллээс иш татан дурджээ.

ОХУ-д байсан бол албадан цэрэгт татагдах боломжтой байсан нөөцийн цэрэг Иван Стрельцов "Ройтерс" агентлагт хэлэхдээ "Би сар хагасын өмнө Тбилисид ирсэн. Учир нь Украинд явуулж буй цэргийн ажиллагааг дэмжээгүй. Цэргийн ажиллагаа эхлэхэд би эсэргүүцлийн жагсаалд оролцсон. Идэвхтнүүд бидний хувьд энэ мөчид бүх зүйл маш хэцүү болсон. Оросуудад визгүй учраас Гүрж, Монгол, Казахстан зэрэг улс руу дүрвэж байна. Гэвч хилийн боомтод хүрэх нь олон хүний хувьд хүнд сорилт байсан” гэжээ. 

Путин цэргийн дайчилгаа зарлахаас өмнө Европын холбооны есөн улс, тэр дундаа Польш, Латви, Литва, Эстони зэрэг Оростой хиллэдэг улс орнууд оросуудад аяллын виз олгохоо зогсоосон.

Үүний зэрэгцээ, Украин дахь  дайн эхэлснээс хойг зургаан сар өнгөрч байхад Путин улсынхаа зэвсэгт хүчний тоог 137 мянгаар нэмэгдүүлсэн зарлигт гарын үсэг зурсны дараа хөрш орнууд руу хийх нислэгүүд огцом нэмэгдсэн.

Путин  байлдааны цэргийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлж, 1.15 саяд хүргэж, цэргийн нийт тоог 2.04 саяд хүргэх зорилт тавьсан. Ард түмэндээ хурдан ялалт байгуулна гэж амласан.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Ням гарагт Москвагийн зэвсэгт хүчнийг эсэргүүцсэн жагсаалын үеэр оросуудыг гэмт хэргийн дайчилгаанд орохгүй байхыг дахин уриалав. ОХУ-ын иргэд  амиа хамгаалахыг хичээх тусам Украины ард түмний эсрэг Оросын энэ дайн дуусна" гэв.

Армийн дуудлага ихэвчлэн Крымын татаруудад хамаатай тул Орос геноцидын бодлого явуулж байгаа Крымд нөхцөл байдал "гамшгийн" байна гэж тэр хэлэв. “Хүмүүс, тэр дундаа дагестанчууд амьдралынхаа төлөө тэмцэж эхэлснийг бид харж байна. Яагаад тэдний нөхөр, ах дүүс, хөвгүүд нь энэ дайнд үхэх ёстой гэж, тэдний хүүхдүүд дайнд явахгүй гэдгийг  Зеленский тодотгожээ. Ням гарагийн эхээр Зеленский Оросын дайчилгаа буюу Дэлхийн II дайнаас хойших анхны дайчилгааг хүч чадлын бус сул дорой байдлын дохио гэж дүрсэлсэн. Үүний зэрэгцээ Украины Агаарын цэргийн хүчин Николайв хот руу илгээсэн Оросын нисгэгчгүй онгоцыг устгаж буй бичлэгийг нийтэлсэн байна.

Хэрэв Москва цөмийн зэвсэг хэрэглэвэл "гамшгийн үр дагавар" гарна гэж АНУ Оросын удирдагчид анхааруулсан байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top