Project Runway Mongolia

2022 оны 09 сарын 27

Project Runway Mongolia загвар зохион бүтээгчдийн шоу контентыг Стар телевизийн хамт олон Монголдоо албан ёсны онцгой эрхтэйгээр 30 дахь орон болж энэ оны 10 сард үзэгчдэдээ хүргэх гэж байна. Тус шоу нь Английн Fremantle компанийн форматуудын нэг бөгөөд 2004 оноос хойш одоог хүртэл дэлхийн 29 улс оронд амжилттай зохион байгуулагдаж чадварлаг дизайнеруудыг төрүүлсээр байгаа шоу юм.

Project Runway шоуны хөтлөгчөөр алдарт загвар өмсөгч Heidi Klum ажиллаж байсан бөгөөд түүний халааг Карли Клосс үргэлжлүүлэн хөтөлж, Parsons урлаг дизайны их сургуулийн багш Тим Ганн ментор /зөвлөж/ харин шүүгчээр дэлхийн алдартай дизайнерууд ажилладаг бол Projеct Runway Mongolia-н хөтлөгчөөр модель Цэкү, ментор /зөвлөгчөөр/ Line Styling-н дизайнер Хүслэн нар ажиллах юм.

 

 

Project Runway Mongolia шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ахлах шүүгчээр Michel&Amazonka брэндийн бүтээлч захирал Michel, 93 Kidult-н бүтээлч захирал Niima, Ovdog брэндийн бүтээлч захирал Овдогмид болон Premeir Tailor-н захирал Зориг байгаа юм. Шоуны дугаар болгон дээр загварын салбарын маш сонирхолтой зочид шүүгч нарын бүрэлдэхүүнд нэмэгдэх болно.

Шоунд өөрийн өвөрмөц өнгө аястай 13 өөр авьяас чадвартай шалгарсан оролцогчид  өрсөлдөж зохион байгуулагчдын өгсөн сэдвийн дагуу хязгаарлагдсан хугацаанд өөрийн загвараа бүтээж өрсөлдөж  хасагдах журмаар явагдан феналын шатанд 3 оролцогч үлдэж өөрсдийн коллекцоо гаргаж ялагч тодрох болно.

Стар телевизийн хамт олон өндөр зохион байгуулалттайгаар оролцогчдын байрлах байр, материал, тоног төхөөрөмж, утас, зүү гээд жижиг гэлтгүй бүх зүйлийг анхааран хангаж шоуны оролцогчдод зөвхөн сэтгэлзүй, ур ухаан, шинэлэг бүтээлч санаатайгаа ирэхэд л болохоор бүх зүйлийг хангаж ажилласан юм. Цор ганц ялагч өөрийн брэндээ хөгжүүлэх,бизнесийн гараагаа эхлүүлэх grandprix мөнгөн шагналын эзэн болж дэлхийн хамгийн загварлаг хотуудын нэгээр аялах өгөөжтэй шоу юм. Стар телевизийн шинэхэн гүйцэтгэх захирал Б.Бадамханд уг шоуг өөрөө АНУ-д сурч ажиллахдаа үздэг байсан бөгөөд эх орондоо загварын салбарт бага ч гэсэн дэмжлэг,хувь нэмэр оруулж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээс гадна үзэгчдэд бас нэгэн өөр төрлийн контент хүргэх зорилготой энэ их ажиллагаатай форматыг хийх шийдвэрийг гаргасан.

 

 

Энэхүү шоуг бүтээж залуу уран бүтээлчдийг дэмжихэд TDB - Britto, Emart – Innisfree, Skytel-InLive-ийн хамт олон ивээн тэтгэж оролцсон байгаа.

Үзэгчид тун удахгүй Project Runway Mongolia загвар зохион бүтээгчдийн өвөрмөц,шинэлэг шийдлүүдээр хүсэл мөрөөдөлдөө хүрэх гал гарсан өрсөлдөөнийг үзэхээс гадна Монголын загварын ертөнцийг өнгөлж яваа чадварлаг дизайнер, нэр нөлөө бүхий эрхмүүд тэднийг хэрхэн шүүж ялагчаа тодруулахыг харах цаг ойртсоор.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.97) 2022 оны 09 сарын 27

sejgiin tsaraitai urod uud

0  |  0
Top