МҮОНТВ-ийн ойн тэмцээнд Zindaa.mn сайтын баг түрүүллээ

2022 оны 09 сарын 27

 

Энэ жил Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд спортын 3 төрлөөр аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Волейболын тэмцээн есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд “Тэнүүн Огоо” ХХК-ийн "Тээвэрчдийн" ордонд болсон бөгөөд нийт 35 баг оролцож, өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүдийн төрөлд SBN телевизийн баг түрүүлж, News.mn, Gogo.mn, iToim.mn сайтан хамтарсан хэвлэлийн төлөөлөгчдийн “Тусгай салаа” баг удаалжээ.
 


Эмэгтэйчүүдийн ангилалд Zindaa.mn, Vip76 сайтуудын хамтарсан баг түрүүлж, мөнгөн медалийг “Боловсрол суваг” телевиз, “Гэр” контентын баг, хүрэл медалийг “МҮОНРТ”-ийн баг тус тус хүртлээ.

Волейболын шилдэг эрэгтэй тоглогчоор SBN-ийн Ц.Нямсүрэн, шилдэг эмэгтэй тоглогчоор Zindaa.mn сайтын сэтгүүлч Б.Хонгорзул нар тодорлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ззз(124.158.69.227) 2022 оны 09 сарын 28

Одоо энэ урт богино хелтэй юм шиг зогсолтоо болих хэрэгтэй. Эсвэл ешиглех гэж байгаа морь шиг муухай харагдах юм . байгаагаараа гоё л байдаг шуу дээ манай хуухнууд

0  |  0
Top