АИ-92 автобензиний 22 хоногийн нөөцтэй байна

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Улсын хэмжээнд есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар А-80 автобензиний 50 хоногийн, АИ-92 автобензиний 22 хоногийн, АИ-95 болон ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 16 хоногийн, АИ-95 автобензиний 31 хоногийн, ДТ-ний 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 17,096 тн, хангайн бүсэд 5,430 тн, төвийн бүсэд 24,534 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,085 тн.

Манай улс он гарсаар нийт 1,336.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.2 мян.тн, АИ-92 автобензин 426.2 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 679.9 мян.тн, онгоцны түлш 25.7 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 133.3 мян.тн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top