Ургац хураалтад 3102 оюутан, цэргийн албан хаагч оролцож байна

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Улсын хэмжээнд  таван их, дээд сургууль болон Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс нийт 3102 оюутан, цэргийн албан хаагч ургац хураалтад оролцож байна.

Ургацын урьдчилсан балансаар энэ жил 470.3 мянган тонн үр тариа,  234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан байгаа юм. 

Харин өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top