Дэлхийн аварга Таиши Нарикүни сонгомолд шилжсэнээ зарлалаа

2022 оны 09 сарын 22

Саяхан Сербид болж өнгөрсөн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ий чөлөөт бөхийн 70 кг-ын жингийн аварга Таиши Нарикүни сонгомол барилдаанд шилжиж байгаагаа зарлалаа.
 


Таиши бөхийн энэ хоёр төрлөөр аль алинаар нь хичээллэдэг. Ээж нь чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга Акико Ийжима.  

Нарикүни сэтгүүлчдэд “Нэг зорилгоо биелүүллээ. Миний мөрөөдөл бол сонгомол, чөлөөтийн төрлөөр дэлхийн аварга болох. Чөлөөтдөө түрүүллээ, цаашдаа сонгомлоор барилдаж, дэлхийн аварга болтлоо зүтгэнэ” гэж ярьсан байна.
 


Таиши Нарикүнигийн амжилт

Чөлөөт бөх

Дэлхийн аварга (2022).

Азийн аварга (2022).

Японы аварга (2021), УАШТ-ий хүрэл медальт (2016).

Японы нээлттэй АШТ-ий хүрэл медальт (2021, 2022).

Японы оюутны аварга (2016, 2017, 2019).

Азийн өсвөрийн АШТ-ий мөнгөн медальт.

Сонгомол барилдаан

Японы сонирхогчдын аварга (2022).

Японы оюутны аварга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top