ДОРНЫН ЗУРХАЙ: Хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 24

Аргын тооллын 9 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 29

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 06.41-18.47
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Гал

 

Бага морь одтой, цагаан луу өдөр. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top