ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Аргын тооллын 9 сарын 21, Буд гараг. Билгийн тооллын 26

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ЕСӨН УЛААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.37-18.54
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Уул

 

Найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top