ДОРНЫН ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Аргын тооллын 9 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 25

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН НЭГ ЦАГААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 06.36-18.56
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Ус

 

Өглөгт охин одтой, улаан хулгана өдөр. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top