Оросын балетын сургууль Монголд салбараа нээх нөхцөл бүрджээ

2022 оны 09 сарын 16

Улаанбаатар дахь Русский Дом ЗХУ-ын Ардын жүжигчин Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриадын бүжгийн коллежтой хамтран ажиллах гэрээг үзэглэжээ.

Дэлхийд нэртэй балетын жүжигчдийг бэлтгэдэг тус коллеж нь Монголд тун удахгүй салбараа “Русская школа балета” (Оросын балетын сургууль) нэрээр Улаанбаатар дахь Русский Дом болон хүсэлтээ илэрхийлээд буй аймгуудад нээх нөхцөл бүрдсэн байна.

60 жилийн түүхтэй энэхүү коллежид алс холын арлын Япон, Солонгос, Хятад улсуудаас бүжиг сонирхогч хүүхэд залуучууд зорин ирж балетын урлагт найман жил суралцдаг.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улаанбаатар дахь Русский Домын захирлын үүрэг гүйцэтгэгч В.В.Кильпякова “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ намар бид Монгол Улсаас ЗХУ-д мэргэжилтэн бэлтгэн суралцуулж эхэлсний 100 жилийн ойг угтана. Энэхүү ойн баярын хүрээнд энэ гэрээг хоёр талаас үзэглэж байгаадаа их баяртай байна. Олон улсын байдал, улс төрийн уур амьсгалаас үл шалтгаалан улс ард түмнүүдийн хооронд улам ойртож, харилцан ойлголцож, өнө эртний нөхөрсөг харилцаагаа хадгалах хамгийн сайхан орчин бол соёл урлагийн салбар билээ” гэлээ.

Тэрбээр бүжгийн урлагийн салбарт чанар чансаатай, дэлхийн хэмжээний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг уурхай болох Буриадын бүжгийн коллежийн хамт олонтой маш олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлж байв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fuck off(64.119.23.133) 2022 оны 09 сарын 17

acnuud min delhii ter chigeeree orosiin nuluunuus holdoh gej uilee uzej baihad manai uhernuud ulam naaldaad l, oyunii homsdoltoi

0  |  0
Top