ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, могой жилтнээ эерэг сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Аргын тооллын 9 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 22

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 06.32-19.02
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Шороо

 

Чөлөөт эх одтой, харагчин тахиа өдөр. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top