Чөлөөт ДАШТ: Монголын баг хоёр медальтай боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаанууд боллоо.

Эмэгтэй 53 кг-д ОУХМ Б.Хулан эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. 1/8 финалд Казахстаны Жюлдиз Эшимоватай барилдаж, 3:0 оноогоор ялж, ¼ финалд Лейла Гурбановаг (Азербайжан) 1:4 ялсан.

Хагас шигшээд өрсөлдөгч нь Шведийн Эмма Мальмгрен байлаа. 0:6 ялагдаж байсан манай бөх сүүлийн хагаст шийдсэн мэх хийж, хүнд өрсөлдөгчийг цэвэр яллаа.

Тэрээр анх удаагаа дэлхийн медаль авах боллоо.

Харин медалийн өнгө ямар байхыг маргааш шийднэ. Өрсөлдөгч нь Америкийн Доминик Парриш.

Эмэгтэй 50 кг-д өнөөдөр бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн ялж байсан Д.Отгонжаргал Америкийн Сара Хильдебрандтыг ялснаар финалд шалгарлаа. Панамерикийн босоо бөх Сара бүх хүчээрээ үзэлцсэн ч манай бөхийг ялж чадсангүй. Маргааш Д.Отгонжаргал алтан медалийн төлөө Японы бөх, Токио олимпын аварга, дэлхийн хошой аварга, Азийн аварга Юи Сүсакитай барилдахаар боллоо.  

Өнөөдөр Монголын багаа дэмжихээр Америкаас Л.Сэргэлэнбаатар, Цагаан Баяраа тэргүүтэй хөгжөөн дэмжигчид ирлээ. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.254) 2025 оны 03 сарын 13

Cэтгэл зүй сайн байхад хожно доо.

3  |  0
Боорч(202.126.89.22) 2025 оны 03 сарын 13

шинэ 2Аварга төрөх болтугай, мундаг бна охидууд минь

4  |  1
Дон(66.181.186.98) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе.Сайхан мэдээ байна.Бөхчүүддээ улам их амжилт хүсье.

3  |  1
Зочин(150.129.142.139) 2025 оны 03 сарын 13

Гоё шүү!!!

3  |  0
зочин (66.181.161.10) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье хэрэггүй медаль гэж бөйдаггүй нөр их хөдөлмөр хөлс хүч шингэж байж тэр медаль нэртэй металыг авдаг юм алт байна уу мөнгө байна уу хамаагүй та хоёр шилдэг нь шүү\n

4  |  0
Зочин(103.26.194.65) 2025 оны 03 сарын 13

Манай чингисын удмын охид хийморьтой байж мэдаль авсаар л байх болно.

3  |  0
ABCD-korea-gaas(117.111.25.67) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр гайхалтай барилддаг 2 сайхан охин гарч ирлээ . Энэ Монголчуудийг доошн хийх гэж оролдоод бгаа хужаа нарийг заылуулаачээ . Яг сайхан гарч ирж бгаа тамирчидийгл бүр үгийн муухайгаар сэтгэл зүйн нөлөөлөх гээдл үзчих юм .

5  |  0
Дашка-29(43.242.243.156) 2025 оны 03 сарын 13

Одоо ганцхан ялхлт шүү. Та 2-тоо Амжилт хүсье

4  |  0
Зочин (139.99.137.116) 2025 оны 03 сарын 13

Хэнд ч хэрэггүй гавьяат Баатараар яахав дээ ерөнхийлөгч ажил хийсэн болж харагдаж байгаа нь тэр байх Өөр хийх юм байх биш

1  |  5
Зочин(64.119.18.9) 2025 оны 03 сарын 13

Хэнд ч хэрэггуй нэг медаль нэртэй метал авч ирээд гавьяат, хеделмерийн баатар нэхээд хэвтчихнэ дээ, ичнэ зовно ч гэж байхгуй хелсний сэтгуулчдээр магтаал бичуулээд л хэвтээд байна

3  |  19
овид(139.5.217.40) 2025 оны 03 сарын 13

Баахан ялагдаж ялагдаж арай гэж хамгийн хөнгөн жинд медаль авч нүүр тахлаад дуусах байх

3  |  10
Зоч(103.161.242.125) 2025 оны 03 сарын 13

Юу ч гэхэвдээ. Отгонжаргалаа одоо ганцхан барилдаан. Амжилт...

11  |  2
Буянаа(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

Гайхалтай бахархам сайхан амжилт гаргаж байнаа манай охидууд

10  |  0
Top